Logo
UFE
2026-09-02

Гадаад оюутны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Гадаад оюутны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд суралцах гадаад оюутны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол 9 дүгээр сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.Тус арга хэмжээнд сургуулийн удирдлага, багш, ажилтнууд, оюутнууд болон тэдний эцэг эх, асран хамгаалагч зэрэг нийт 200 гаруй хүн хүрэлцэн ирж оролцов.

Энэ хичээлийн жилд бакалаврын түвшний хөтөлбөрт 80 гаруй гадаад оюутан шинээр элсэн, ACCA, бизнесийн удирдлага, эрх зүй, санхүү, аялал жуулчлал зэрэг нийт 11 мэргэжлээр суралцах бөгөөд эхний улиралд оюутнууд хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдах юм.

Шинэ элсэгч оюутнуудынхаа сурах их үйлст амжилт хүсэн ерөөе.