Logo
UFE
2026-10-12

Волейболын СПОРТЫН МАСТЕР-тай боллоо

Волейболын СПОРТЫН МАСТЕР-тай боллоо

Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг 2026 оны «SocialPay» Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 2-ноос 9-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ тэмцээнд Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутнууд оролцож, гайхамшигтай амжилт үзүүллээ:

  • Алтан медаль. «Эрх зүй + Нягтлан бодох бүртгэл» хөтөлбөрийн IV курсын оюутан Э.Энгүүн «Хобби Эйс» клубын бүрэлдэхүүнд 
  • Мөнгөн медаль. Мэдээллийн систем, менежментийн тэнхимийн III курсын оюутан Б.Халиунзаяа, «Нийгмийн инноваци» хөтөлбөрийн I курсын оюутан Б.Энхлэн нар «Уурхайчин» клубын бүрэлдэхүүнд тоглосон.

Мэдээллийн систем хөтөлбөрийн III курсын оюутан Б.Халиунзаяа волейболын карьерт үзүүлсэн амжилтаараа Спортын мастер цолны болзол хангаж олон жилийн хичээл зүтгэл, тууштай хөдөлмөрөө үнэлүүллээ.

 Санхүү, эдийн засгийн их сургуулийн хамт олноос Спортын мастер Б.Халиунзаяа болон бусад оюутнууддаа эрдэм номоо эзэмшихийн зэрэгцээ спортод амжилт гаргаж буйд нь баяр хүргэж, цаашдын суралцах их үйлсэд болон спортын замналд нь улам их амжилт хүсье.