“ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР 2026” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Санхүү эдийн засгийн их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “GLOBAL ETHICS DAY” буюу “ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан энэ жил “Хиймэл оюуны эрин дэх шударга суралцахуй” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна.
ЗОРИЛГО: Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан суралцагчдад хиймэл оюуны эрин үед шударга суралцах, хариуцлагатай сонголт хийхийн ач холбогдлыг эргэцүүлж, байр сууриа үндэслэлтэйгээр илэрхийлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
УРАЛДААНЫ СЭДЭВ: “Хиймэл оюуны эрин дэх шударга суралцахуй”
ХАМРАХ ХҮРЭЭ
I ангилал: Монгол Улсын болон СЭЗИС-ийн хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуулийн бакалаврын түвшний өдрийн хөтөлбөрийн оюутнууд.
II ангилал: Ерөнхий боловсролын сургуулийн 10–12 дугаар ангийн сурагчид.
Шалгарсан оролцогчдыг зарлах: 2026.10.20
Шагнал гардуулах ёслол: 2026.10.21 — “Дэлхийн ёс зүйн өдөр”
ШАГНАЛЫН САН
Ангилал тус бүрд эхний 3 байр болон тусгай байрыг шалгаруулна.
I байр – Өргөмжлөл + 1,000,000₮
II байр – Өргөмжлөл + 800,000₮
III байр – Өргөмжлөл + 600,000₮
Тусгай байр – Өргөмжлөл +Дурсгалын зүйл
Дэлхийн ёс зүйн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, хиймэл оюуны эрин үед шударга суралцахуй, академик ёс зүй, хариуцлагатай сонголтын талаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэн эсээ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
ЭСЭЭ ХҮЛЭЭН АВАХ: globalethicsday@ufe.edu.mn мэйл хаягаар 2026 оны 10 дугаар сарын 15-ны 23:59 /Улаанбаатарын цагаар/ хүлээн авна.
Ивээн тэтгэгч: Хас банк
Зохион байгуулагч: БССА, СШУТ, ОУС

