Logo
UFE
2026-11-12

📈 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЭДЛЭГЭЭ СОРЬЖ, БАГААРАА ӨРСӨЛДӨӨРЭЙ!

📈 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЭДЛЭГЭЭ СОРЬЖ, БАГААРАА ӨРСӨЛДӨӨРЭЙ!

🏆 BEAMxUFE STOCK INVESTMENT COMPETITION 2026

Санхүү, эдийн засгийн их сургууль (СЭЗИС) нь Монголын Бизнесийн Боловсролын Холбооны санаачилгаар олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, оюутан, залуусын хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, оролцоог дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын цахим тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.

💰 50,000 ам.долларын виртуал хөрөнгөөр хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлж, зах зээлд дүн шинжилгээ хийн, стратегиа боловсруулж, шийдвэр гаргах чадвараа сорих боломж!

💡 Тэмцээнээс юу суралцах вэ?

✅ Хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын үндсэн ойлголт

✅ Судалгаанд суурилсан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт

✅ Эрсдэлийн үнэлгээ, удирдлага

✅ Багаар ажиллах, стратеги боловсруулах чадвар

👥 ХЭН ОРОЛЦОХ ВЭ?

🎓 Их, дээд сургуулийн оюутнууд (18–22 нас)

📚 Ахлах ангийн сурагчид (15–18 нас)

🤝 Нэг баг 4–5 гишүүнтэй.

📅 ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

📌 Бүртгэл: 11.09–11.21

📊 Виртуал арилжаа: 11.23–12.04

📝 Эцсийн тайлан: 12.05-ны 08:00 цаг хүртэл

🏅 Шагнал гардуулах ёслол: 12.06

🏆 ШАГНАЛЫН САН — АНГИЛАЛ ТУС БҮРД

🥇 I байр — 1,000,000₮

🥈 II байр — 500,000₮

🥉 III байр — 250,000₮

🏅 Цом, медаль

✨ Хамгийн өндөр ашиг олох нь ганц зорилго биш! Таны хөрөнгө оруулалтын стратеги, шийдвэрийн үндэслэл, эрсдэлийн удирдлага, судалгаа шинжилгээний чанарыг хамтад нь үнэлнэ.

🔹 Тэмцээн виртуал орчинд явагдах тул бодит мөнгөөр арилжаа хийх шаардлагагүй.

📣 Мэдлэгээ туршлага болгох боломжийг бүү алдаарай!

📩 Холбоо барих:

beam.mongolia@gmail.com | 9010-4224

nomin-erdene.tse@ufe.edu.mn 8310-0001

Зохион байгуулагч: Монголын Бизнесийн Боловсролын Холбоо

Хамтран зохион байгуулагч: Санхүү, эдийн засгийн их сургууль

Ивээн тэтгэгч: Ард Санхүүгийн Нэгдэл

#UFE #BEAMxUFE #StockInvestmentCompetition #СанхүүгийнБоловсрол #ХөрөнгөОруулалт #FinancialLiteracy #ОюутныХөгжил