Logo
UFE
2026-11-12

СЭЗИС-ийн “JOB FAIR 2026” хөдөлмөрийн яармаг 11 дүгээр сарын 17-нд зохион байгуулагдана

СЭЗИС-ийн “JOB FAIR 2026” хөдөлмөрийн яармаг 11 дүгээр сарын 17-нд зохион байгуулагдана

СЭЗИС-ийн “JOB FAIR 2026”  11 дүгээр сарын 17-нд зохион байгууллагдана. 

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-ийн Бакалаврын сургалтын алба нь оюутан залуусыг ажил олгогч байгууллагуудтай холбох, хөдөлмөрийн зах зээлд амжилттай бэлтгэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “JOB FAIR”  2026 оны 11 дүгээр сарын 17-ны Мягмар гарагт СЭЗИС-ийн С байранд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү өдөрлөгт Монголын тэргүүлэх шилдэг ажил олгогч байгууллагууд оролцох бөгөөд оюутнууд байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаас гадна өөрт тохирох үндсэн болон цагийн ажлын байр, цалинтай болон цалингүй дадлагын хөтөлбөрийн мэдээллийг нэг дороос авах боломжтой.

Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаанууд:

  • Welcome Zone: Ажил олгогч байгууллагуудын танилцуулга, нээлттэй ажлын байрны мэдээллийн хэсэг (10:30 – 17:00 цагт, С байрны үүд)

  • CV Clinic: Мэргэжлийн хүний нөөцийн мэргэжилтнүүдээс өөрийн CV-д зөвлөгөө авч, сайжруулах хэсэг (11:00 – 17:00 цагт, С байрны 302в тоот)

  • Interview Zone: Хүний нөөцийн менежертэй ганцаарчилсан ярилцлага хийх хэсэг (11:00 – 17:00 цагт, С байрны 302в тоот)

  • Career Discovery Tour: Оюутнуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох танилцуулга аялал (11:00 – 17:00 цагт, С байрны өргөтгөл)

  • Career Talk – “Future Workplace”: Ирээдүйн ажлын байрны чиг хандлага, ур чадварын талаарх панел хэлэлцүүлэг (14:30 – 15:30 цагт, 4С танхимд)

  • UFE Lucky Draw: Өдөрлөгт идэвхтэй оролцсон оюутнуудад зориулсан сугалаа (11:00 – 17:00 цагт, С байрны өргөтгөл)

Оюутнуудад өгөх зөвлөмж: Өдөрлөгт хүрэлцэн ирэхдээ өөрийн шинэчилсэн CV-гээ хэвлэмэл болон цахим хэлбэрээр бэлтгэн ирснээр сонирхсон байгууллагынхаа ажлын байр, дадлагын ярилцлагад шууд оролцох боломжтой.

АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДАД

Танай байгууллага хүний нөөцийн хэрэгцээгээ танилцуулж, чадварлаг оюутан, төгсөгчидтэй шууд холбогдон, үндсэн болон цагийн ажлын байр, дадлага хийх боломжоо санал болгоорой. Оролцох байгууллагууд доорх бүртгэлийн холбоосоор мэдээллээ бөглөж, бүртгүүлнэ үү.

Ерөнхий мэдээлэл:

  • Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, 10:30–17:00 цагт

  • Хаана: СЭЗИС-ийн С байр

  • Зохион байгуулагч: СЭЗИС-ийн Бакалаврын сургалтын алба, Оюутан хөгжлийн төв

Төгсөгчдийн сэтгэгдэлтэй манай Facebook  хуудсаар зочилж танилцана уу.