Logo
UFE
2022-09-22

СЭЗИC-ийн бакалаврын хөтөлбөрийн шинэ элсэгчид тэтгэлэг гардууллаа.

СЭЗИC-ийн бакалаврын хөтөлбөрийн шинэ элсэгчид тэтгэлэг гардууллаа.

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэгчдэд 2021-2022 оны хичээлийн жилээс “Суралцах боломж” сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож  эхлээд байгаа бөгөөд нийт  14 оюутанд 45,000,000 төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

2022-2023 оны хичээлийн жилд Ажиа гэгээний “Зөв” тэтгэлэг сангийн нэрэмжит тэтгэлэгт шалгарсан Санхүүгийн хөтөлбөрийн нэгдүгээр курсын оюутан Батчулууны Эрдэнэ-Очирт шинэ элсэгчид олгодог “Суралцах боломж” сургалтын төлбөрийн тэтгэлгийг 2022.09.21-ний өдөр СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр гардууллаа. Б.Эрдэнэ-Очиртоо нийгэмд тустай сайн дурын ажилд үе тэнгийн оюутнуудаа манлайлан оролцож, амжилттай сурахыг хүсэн ерөөе!