Logo
UFE
2022-10-20

Шинэ оюутны спортын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Шинэ оюутны спортын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

 

    СЭЗИС-ийн Суурь шинжлэх ухааны тэнхим нь жил бүр уламжлал болгон спортын 5 төрөл болох сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, хөл бөмбөг, шатарын тэмцээнийг намрын улиралд зохион байгуулдаг билээ. 

Энэ жилийн спортын 5 төрөлт тэмцээн нь сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлж шатрын тэмцээнээр өндөрлөх аж.

 

Сагсан бөмбөгийн тэмцээн /9.17-9.18/

Тус тэмцээнд 260 гаруй оюутнууд оролцон эрэгтэй 18 баг 6 хэсэгт, эмэгтэй 16 баг 4 хэсэгт хуваагдан, нийт 62 тоглолтоор аваргаа тодрууллаа.


Эрэгтэй баг:


1-р байр Ч.Баяртогтох ахлагчтай 1-8,9 анги
2-р байр Г.Өнөболд ахлагчтай 1-18 анги
3-р байр Г.Төрбат ахлагчтай 1-12 анги


Эмэгтэй баг:


1-р байр М.Энхжин ахлагчтай 1-20 анги
2-р байр М.Мишээлт ахлагчтай 1-3 анги
3-р байр С.Мөнхчимэг ахлагчтай 1-5 анги

Гар бөмбөгийн тэмцээн /10.1-10.2/

Тус тэмцээнд 240 орчим оюутан залуус хамрагдан, эрэгтэй 13 баг, эмэгтэй 16 баг, нийт 29 багийн тоглолтуудаар аваргаа тодрууллаа.

 

Эрэгтэй баг

1-р байр Дэлгэрсайхан ахлагчтай IO анги

2-р байр Мөнгөн-Очир ахлагчтай 1-11 анги

3-р байр Энэрэлт ахлагчтай 1-12 анги

 

Эмэгтэй баг

1-р байр Т.Хүслэн ахлагчтай 1-5 анги

2-р байр Цэрэнцолмон ахлагчтай 1-17 анги

3-р байр Лхагважаргал ахлагчтай 1-20 анги

Хөл бөмбөгийн тэмцээн /10.15/

Тус тэмцээнд 8 багийн 80 оюутан тоглолтын турш хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулж шилдгүүдээ шалгарууллаа. 

 

1-р байранд Ванчинсүрэн ахлагчтай Inazuma-9 баг,

2-р байранд Тэмүүлэн ахлагчтай 1-10,11 баг,

3-р байранд Тамир ахлагчтай 1-3 багууд тус тус тодорлоо.