Logo
UFE
2021-10-28

СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр Москвагийн Хүмүүнлэг, Эдийн Засгийн Улсын Их Сургуультай гэрээ байгууллаа

СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр Москвагийн Хүмүүнлэг, Эдийн Засгийн Улсын Их Сургуультай гэрээ байгууллаа

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь олон улсын түвшний судалгаа шинжилгээ хамтран хийх, дээд боловсрол, шинжлэх ухаан, тусгай хэрэгцээт иргэдийн боловсрол, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд хамтран үр өгөөжтэй ажиллахаар Москвагийн Хүмүүнлэг, Эдийн Засгийн Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээг 2021 оны 10-р сарын 26-ны өдөр байгууллаа.

Гэрээ байгуулах арга хэмжээ Москвагийн Хүмүүнлэг, Эдийн Засгийн Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны зөвлөлийн танхимд зохион байгуулагдаж, СЭЗИС-ийн Ректор Б.Мөнхбаяр, Ахисан түвшний судалгаа, сургалт хариуцсан проректор Ж.Батхуяг, Евро-Ази хамтын ажиллагаа хариуцсан дарга Ирина Имидеева болон Москвагийн Хүмүүнлэг, Эдийн засгийн улсын их сургуулийн Ректор Хакимов Р.М, Боловсрол заах аргазүй асуудал хариуцсан проректор Руденко И.Л нар оролцлоо.

Талуудын хамтын ажиллагаанд амжилт хүсье!