2021-09-30
Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академийн захирал Т.Эрхэмбаяр, СЭЗИС-ийн Ректор Б.Мөнхбаяр нар 2021-0-29-ны өдөр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлд хамтран ажиллана. Үүнд:
- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг өсгөх, академик түвшний мэдлэгээр хангах, хөгжүүлэх
- Урт болон богино хугацааны, зэргийн болон зэргийн бус сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх
- Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд мэргэжлийн агент, брокер бэлтгэх
- Хамтарсан сургалт, нээлттэй хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулах, мэргэжлийн ном товхимол хамтран бүтээх
- Оюутнуудыг дадлага хийлгэх замаар сургалт, практикийг уялдуулах
- Хамтарсан төсөл, хөтөлбөр, зөвлөх үйлчилгээ, судалгааг хэрэгжүүлэх г.м
Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академийн зөвлөх Э.Ануударь, СЭЗИС-ийн Платформ түншлэл хариуцсан проректор Д.Анхтуяа
ОУНББСМС-ийн зохицуулагч Н.Зол нар байлцлаа.
Хамтын ажиллагааны эхлэл болгон үл хөдлөх хөрөнгийн салбарын захирлуудад зориулсан богино хугацааны сургалт зохион байгуулах гэж байна.
Талуудынхаа хамтын ажиллагаанд амжилт хүсье!