ACCA, CGMA магистрын болон ACCA бямба гарагийн бакалаврын БЯМБА гарагийн хөтөлбөртөө намрын НЭМЭЛТ ЭЛСЭЛТЭЭ зарлаж байна

СЭЗИСургуулийн бүрэлдэхүүн сургууль болох ОУНББСМСургууль нь 2006 оноос хойш олон улсын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн холбоотой /ACCA болон CIMA/ хамтран ахисан түвшний сургалт явуулж эхэлсэн.
СЭЗИС-ийн CGMA-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын нягтлан бодогч бэлтгэх, АССА – Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх МАГИСТРЫН болон шалгалт чөлөөлөлт бүхий БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ таныг урьж байна.
?️CУРАЛЦАХ ХУГАЦАА: 2 ЖИЛ, Бямба гараг, (8.00-15.10 цаг)
ЭЛСЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Санхүү удирдлага, нягтлан бодох бүртгэл удирдлага, бизнесийн удирдлага болон эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
2. Бакалаврын голч дүн 2,75 с дээш
3. Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэг, чадвартай
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Өөрийн СV
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Бакалаврын диплом эх хувь, хуулбарын хамт
- 3х4 хэмжээтэй 1% зураг
- Бүртгэлийн хураамж 20,000 /Элсэлтийн шалгалтын үеэр тушаах/
?НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:
2021 оны 9-р сарын 03-ны өдөр хүртэл ufe_psiaf@ufe.edu.mn хаягаар материалаа явуулах боломжтой.
?Элсэлтийн шалгалт БИЧГИЙН ШАЛГАЛТ, ЯРИЛЦЛАГА гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Шалгалтын товыг та бүхний бүртгүүлсэн имейл хаягаар 09 сарын 04-нд илгээх болно.
Хөтөлбөрийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ☎️99153432, 99158505 утсаар холбогдох болон https://www.ufe.edu.mn/psiaf/ -с авах боломжтой.