Logo
UFE
2025-06-09

Эрх зүйн хөтөлбөрийн оюутнуудын Акси баг иргэний эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд гуравдугаар байр эзэллээ

Эрх зүйн хөтөлбөрийн оюутнуудын Акси баг иргэний эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд гуравдугаар байр эзэллээ

          Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо, Өмгөөллийн “Легал гайд” ХХК-тай хамтран Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээний “Цахим шүүх-Mock trial 2025” тэмцээнийг 2025 оны зургадугаар сарын 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

         Тус тэмцээн нь шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилтын энэ үед цахим хэлбэрээр, мөн анхан болон давж заалдах шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар зохион байгуулагдсан онцлогтой боллоо. Тэмцээнд: эргүүн байранд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Веритас” баг шалгарч алтан медаль, өргөмжлөл, 3,000,000 төгрөгөөр;

Дэд байранд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эгүнэ” баг шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, 2,000,000 төгрөгөөр;

Гуравдугаар байранд Санхүү, эдийн засгийн их сургуулийн “Акси” баг шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, 1,000,000 төгрөгөөр тус тус шагнагдав. Акси багийн гишүүддээ баяр хүргэж, амжилт хүсье.