СЭЗИС болон Monre Insurance Company /Монре Файнаншиал ХХК/ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2025 оны 6-р сарын 6-ны өдөр Санхүү, эдийн засгийн их сургууль (СЭЗИС) болон Монре Файнаншиал ХХК нь даатгалын мэргэжилтнийг бэлтгэх, академик боловсролын хөтөлбөрөө улам хөгжүүлэх, энэ чиглэлд судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийх зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Түншлэлийн хүрээнд Монре Файнаншиал ХХК-иас орчуулан бэлтгэсэн ном, гарын авлагыг СЭЗИС-ийн бакалаврын сургалтад ашиглах, оюутнуудыг дадлага хийлгэх болон ажлын байраар хангах, хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх, лекц, сургалт, уулзалтууд зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр талууд тохиролцлоо.
Түүнчлэн СЭЗИС-ийн сургалт, судалгаа, бодит хэрэглээнд суурилсан боловсролын бодлогыг хэрэгжүүлэх чухал алхам бөгөөд салбарын практик, бодлогын мэдлэгийг залуу мэргэжилтнүүдэд хүргэхэд түлхэц болох хүлээлттэй байна.