СЭЗИС нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ
СЭЗИС Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй /ММНБИ/ дараах чиглэлд хамтран ажиллахаар 2021-05-24 өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Үүнд:
1.Аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай болон холбогдох бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон мэргэжлийн холбогдолтой олон улсын стандартуудын шинэчлэл, нэмэлт өөрчлөлтийн чиглэлээр;
2.Мэргэжлийн холбогдолтой сурах бичиг, ном, товхимол, гарын авлага, хэрэглээний тайлбар, аргачлал зэргийг боловсруулах, орчуулах;
3.Салбарын мэргэжилтнүүдэд зориулан нягтлан бодох бүртгэл, аудитын чиглэлээр хамтарсан сургалт, нээлттэй хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх;
4.СЭЗИС-ийн багш, оюутнууд, ММНБИ-ийн гишүүд, ажиллагсад судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;
5.Хоёр талын сургалтын хөтөлбөр болон эрдэм шинжилгээ судалгаанд харилцан дүн шинжилгээ хийж, суралцагсдад агуулгын давхардал үүсгэхгүй байх, сургалтыг харилцан хүлээн зөвшөөрөхөд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх юм.
Санамж бичигт ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Түвшин, гүйцэтгэх захирал Д.Нацагдорж, СЭЗИС-ийн Ректор Б.Мөнхбаяр, Платформ түншлэл хариуцсан проректор Д.Анхтуяа нар гарын үсэг зурлаа.
Нягтлан бодох бүртгэлээр мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх их сургуулиуд мөн тус тусын санамж бичгийг байгуулсан ба арга хэмжээнд МУИС-ийн БС-ийн захирал Ч.Энхбаяр, НББ-ийн тэнхимийн эрхлэгч Л.Наранчимэг, ХААИС-ийн ЭЗБС-ийн захирал Б.Баасансүх, НББ-ийн тэнхимийн эрхлэгч Б.Одончимэг, Мандах их сургуулийн захирал Г.Нанжид, НББ-ийн тэнхимийн эрхлэгч Х.Нямбаяр нар тус тус оролцов.
Талуудын хамтын ажиллагаанд амжилт хүсье!