Logo
UFE
2022-12-07

CFA STUDENT SCHOLARSHIP 2023 - CFA Оюутны Тэтгэлэг 2023

CFA STUDENT SCHOLARSHIP 2023 - CFA Оюутны Тэтгэлэг 2023

СЭЗИС ба CFA нийгэмлэгийн хамтын ажиллагааны үр дүнд тус сургуулийн тодорхой тооны оюутнууд CFA шалгалтыг хөнгөлөлттэй үнээр өгөх тэтгэлэг олгодог билээ.
Энэхүү тэтгэлгийг CFA бэлтгэл магистрын хөтөлбөрийн оюутнуудын дунд CFA шалгалтыг 77%-ийн хөнгөлөлттэй үнээр өгөх эрхийг нийт 8 оюутан олгохоор зарлаж байна.
Тэтгэлэгт хамрагдсанаар CFA шалгалтын үндсэн төлбөр, бүртгэлийн хураамж нийлээд ердөө (standard fee $1550) $350 төлөх буюу нийт $1200 хөнгөлөлттэй үнээр шалгалт өгөх тэтгэлэг юм.
Тэтгэлэгийн бүртгэл, удирдамжийг дараах QR кодоор орж танилцана уу.


ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО:
Мэргэжлийн ангийн оюутнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн мэргэшсэн зэрэг болох CFA шалгалтын 1-р түвшнийг 2023 онд хөнгөлөлттэй үнээр өгөх боломжийг олгох юм.


CFA student scholarship талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах линкээр орно уу.
https://www.cfainstitute.org/.../cfa/scholarships/student


Өдрийн хөтөлбөрийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр 2023 оны 2 сард зарлана.