2022-12-28
СЭЗИС-ийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш Т.Наранцогт 2022 оны "Шилдэг хуульч, хуулийн зөвлөх" шагнал хүртлээ
Хууль зүйн магистр Төртогтохын Наранцогт нь Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, өмгөөлөгч, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчээр ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн Монгол даатгал ХК-ийн хууль, эрх зүй хариуцсан захирал, Монголын олон улсын арбитрын арбитрч, СЭЗИС-ийн эрх зүйн тэхимийн ахлах багшаар тус тус ажилладаг.
Монголын хуульчдын холбооны 2022 оны "Шилдэг хуульч-хуулийн зөвлөх" шагнал хүртлээ. Багшдаа баяр хүргэж амжилтыг хүсье.