2023-02-10
Бакалаврын өдрийн хөтөлбөрийн төгсөлтийн үйл ажиллагаа боллоо
СЭЗИС-ийн 99 дэх хичээлийн жилийн Бизнесийн удирдлагын болон Эдийн засгийн ухааны, Мэдээллийн систем, Эрх зүйн бакалаврын зэрэг олгох төгсөлтийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа 2023 оны 2-р сарын 10-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
2022-2023 оны хичээлийн жилд төгсөгчдөөс Сурлагын амжилт, бүтээлээрээ бусдыгаа манлайлан бахархан дуурайх зам мөр гаргасан
- Энхбаярын Эгшиглэн -/бизнесийн удирдлага/
- Бялхамбилэгийн Ариунаа- /нягтлан бодох бүртгэл/
- Цэдэндашийн Номин- /бизнесийн удирдлагын мэргэжил/
- Эрдэнэсамбуугийн Номин-/бизнесийн удирдлагын мэргэжил/ нарыг “Шилдэг төгсөгч”-өөр шалгаруулан өргөмжлөл гардууллаа.
Сургалтын үйл ажиллагааг оновчтой зөв зохион байгуулснаар оюутнуудыг богино хугацаанд амжилттай суралцах бололцоогоор хангаж ажилласаны үр дүнд сургуулиа 3,5 жилийн хугацаанд дүүргэсэн төгсөгчдөд сургуулийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүсье. Хүндэтгэлийн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирж диплом гардуулсан эрдэмтэн профессор багш нартаа дахин талархал илэрхийлье.