Logo
UFE
2023-04-19

СЭЗИС нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

СЭЗИС нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

2023-04-13-ы өдөр Монгол банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд санхүү, финтекийн зах зээлд ажиллах хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцохоос гадна нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн хөрөнгийн зах зээлийн боловсролыг дээшлүүлэх болон оюутан залуусыг дадлагын бааз, практик мэдлэг ур чадвар эзэмшүүлэхэд чиглэлд хамтран ажиллахаар боллоо. 

Хамтын ажиллагааны санамж бичигт СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоог төлөөлж Ерөнхийлөгч З.Алтанзул нар гарын үсэг зурлаа.

2023-2023 оны оюутны эрдэм шинжилгээний хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны гишүүн байгууллага Транскпитал ажиллана.