“Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” эсээ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна
Дэлхий нийтээр жил бүрийн 10-р сарын гурав дахь долоо хоногт “GLOBAL ETHICS DAY” буюу “ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил 2023.10.18-ны өдөр Дэлхийн ёс зүйн өдрийн хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор СЭЗИС-иас санаачлан “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Зорилго: Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэх, мэргэжлийн ёс зүйн онцлог, ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах, таниулах.
Хамрах хүрээ: Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулийн оюутан, суралцагсад.
Эсээний сэдэв: “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол”
Оролцогчид:
Ангилал 1 - Их, дээд сургуулийн оюутан, суралцагчид
Ангилал 2 - Төр болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид
Тавигдах шаардлага:
- Судалгаа, шинжилгээнд суурилан байх;
- Шинэ санаа дэвшүүлсэн байх;
- Үгийн тоо 1000-1200 байх;
Шалгаруулалт:
- 2023.10.15 - Хүлээн авах хугацаа - globalethicsday@ufe.edu.mn цахим хаягаар хүлээн авна;
- 2023.10.17 - Ангилал тус бүрд эхний 3 байр шалгаруулах;
- 2023.10.18 - Шалгарсан эсээг илтгэл хэлбэрээр олон нийтэд түгээх;
Шагнал:
- I байр – Өргөмжлөл, 1 сая төгрөгийн мөнгөн шагнал
- II байр – Өргөмжлөл, 700.0 мянган төгрөгийн мөнгөн шагнал
- III байр – Өргөмжлөл, 500.0 мянган төгрөгийн мөнгөн шагнал
Дэлхийн ёс зүйн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, мэргэжлийн ёс зүйн ач холбогдол, үнэ цэнийг олон нийтэд таниулах, нийгмийн манлайллыг бий болгоход зорилготой хэн бүхнийг эсээ бичлэгийн уралдаанд оролцохыг уриалж байна.
Ёс суртахуунаараа манлайлъя.
#GlobalEhicsDay
#UFE_GlobalEhicsDay
Зохион байгуулагч: БССА, СШУТ, Эрх зүйн тэнхим