“СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XIV бага хурал” 2022 оны 5-р сарын 9-ний өдөр ажилттай зохион байгуулагдаж, судлаач оюутнуудын шилдэг бүтээлийг шалгаруулан, урамшууллаа.
Онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих зорилготой зохион байгуулагдсан “СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XIV бага хурал”-ын эхний шатанд Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын багшийн их сургууль, Мандах их сургууль зэрэг их, дээд сургуулийн 92 оюутны 68 илтгэл ирснээс хоёрдугаар шатанд 35 нь үндсэн илтгэлээр, 27 нь постер илтгэлээр шалгарсан байна.
Эхний шатнаас шалгарсан оюутнууд хоёрдугаар шатанд гурван салбар хурал, постер илтгэлийн уралдаанд судалгааны үр дүнгээ танилцуулан, хэлэлцүүлж, шилдэг судалгааны эзэд тодорч, шагнууллаа.
- “Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл” салбар хуралд Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Э.Бат-Очир, Б.Түмэнзаяа нарын “ФАТФ-ын 40 зөвлөмжийн эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааны ажил тэргүүн байрт, Мандах их сургуулийн оюутан М.Анударийн “Хувьцааны зах зээл дэх хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлөх зарим хүчин зүйлийн судалгаа” сэдэвт ажил дэд байрт, Мандах их сургуулийн оюутан Х.Гүлнурын “КОВИД-19 цар тахлын эсрэг төрөөс хэрэгжүүлж буй бодлогын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө (Уул уурхайн экспорт давамгайлсан улс орнуудын жишээн дээр)” сэдэвт судалгаа гутгаар байрт тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
- “Бизнес, менежмент” салбар хуралд Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Ц.Номин-Эрдэнийн “Арьс арчилгааны бүтээгдэхүүний тухай цахим орчин дахь сэтгэгдэл нь хэрэглэгчийн худалдан авах хүсэлд нөлөөлөх нөлөөллийн судалгаа” сэдэвт ажил тэргүүн байрт, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Ж.Идэртүвшингийн “Z үеийнхний хэрэгцээнд түшиглэсэн коммунити платформ” сэдэвт судалгаа дэд байрт, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн оюутан Ө.Анужин, А.Төгсбаясгалан нарын “Үйлчилгээний чанарын хүлээлт дэх соёлын нөлөөлөл: дээд боловсрол ба эрүүл мэнд” сэдэвт судалгаа гутгаар байрт тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
- “Нийгэм, хүмүүнлэг” салбар хуралд Монгол Улсын их сургуулийн оюутан Н.Сэндэнхандын “Өсвөр насны хүүхдүүдийн ганцаардалд нөлөөлдөг зарим хүчин зүйлийг судалсан нь” сэдэвт ажил тэргүүн байрт, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Ц.Есүлэнгийн “Иргэдийн боловсролд хандах зан төлөвт нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа” сэдэвт ажил дэд байрт, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Б.Гантуяагийн “Гэр бүлийн маргаанд хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож буй шүүхийн практик, үр нөлөө” сэдэвт судалгаа гутгаар байрт тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
- “Постер илтгэлийн уралдаан”-д Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Г.Энхмаагийн “Түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалт, зарим асуудал” сэдэвт судалгааны ажил тэргүүн байрт, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Д.Дорждэрэм, Б.Амар-Отгон нарын “Инфляцид нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ” сэдэвт судалгаа дэд байрт тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
“СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XIV бага хурал”-д оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, сурах, судлах үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье! Шагналт байранд шалгарсан оюутнууд, тэднийг удирдан чиглүүлсэн багш, судлаачдад баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!
“СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XIV бага хурал”-ыг хамтран зохион байгуулсан Гурван эрдэнэ багшийн дээд сургууль, Шинэ анагаах ухааны их сургуулийн хамт олонд талархал илэрхийлье!
“СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XIV бага хурал”-ын платинум ивээн тэтгэгч Номин Холдинг ХХК хамт олонд талархал илэрхийлж, бизнесийн өндөр амжилт хүсье!
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ
БАКАЛАВРЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ АЛБА
“Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл” салбар хурлын шилдэг судалгааны эзэд: | |
Тэргүүн байр | ФАТФ-ын 40 зөвлөмжийн эдийн засагт үзүүлэх нөлөө Э.Бат-Очир, Санхүү эдийн засгийн их сургууль Б.Түмэнзаяа, Санхүү эдийн засгийн их сургууль |
Дэд байр | Хувьцааны зах зээл дэх хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлөх зарим хүчин зүйлийн судалгаа М.Анударь, Мандах их сургууль |
Гутгаар байр | КОВИД-19 цар тахлын эсрэг төрөөс хэрэгжүүлж буй бодлогын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө (Уул уурхайн экспорт давамгайлсан улс орнуудын жишээн дээр) Х.Гүлнур, Мандах их сургууль |
“Бизнес, менежмент” салбар хурлын шилдэг судалгааны эзэд: | |
Тэргүүн байр | Арьс арчилгааны бүтээгдэхүүний тухай цахим орчин дахь сэтгэгдэл нь хэрэглэгчийн худалдан авах хүсэлд нөлөөлөх нөлөөллийн судалгаа Ц.Номин-Эрдэнэ, Санхүү эдийн засгийн их сургууль |
Дэд байр | Z үеийнхний хэрэгцээнд түшиглэсэн коммунити платформ Ж.Идэртүвшин, Санхүү эдийн засгийн их сургууль |
Гутгаар байр | Үйлчилгээний чанарын хүлээлт дэх соёлын нөлөөлөл: дээд боловсрол ба эрүүл мэнд Ө.Анужин, ШУТИС-БУХС А.Төгсбаясгалан, ШУТИС-БУХС |
“Нийгэм, хүмүүнлэг” салбар хурлын шилдэг судалгааны эзэд: | |
Тэргүүн байр | Өсвөр насны хүүхдүүдийн ганцаардалд нөлөөлдөг зарим хүчин зүйлийг судалсан нь Н.Сэндэнханд, Монгол Улсын их сургууль |
Дэд байр | Иргэдийн боловсролд хандах зан төлөвт нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа Ц.Есүлэн, Санхүү эдийн засгийн их сургууль |
Гутгаар байр | Гэр бүлийн маргаанд хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож буй шүүхийн практик, үр нөлөө Б.Гантуяа, Санхүү эдийн засгийн их сургууль |
“Постер илтгэлийн уралдаан”-ны шилдэг судалгааны эзэд: | |
Тэргүүн байр | Түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалт, зарим асуудал Г.Энхмаа, Санхүү эдийн засгийн их сургууль |
Дэд байр | Инфляцид нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ Д.Дорждэрэм, Санхүү эдийн засгийн их сургууль Б.Амар-Отгон, Санхүү эдийн засгийн их сургууль |