Logo
UFE
2023-12-22

Сэтгүүлчдэд зориулсан “Эдийн засаг, санхүүгийн сургалт” амжилттай хэрэгжиж эхний төгсөлт боллоо

Сэтгүүлчдэд зориулсан “Эдийн засаг, санхүүгийн сургалт”  амжилттай хэрэгжиж эхний төгсөлт боллоо

Сэтгүүлчдэд зориулсан “Эдийн засаг, санхүүгийн сургалт” амжилттай хэрэгжиж, анхны төгсөгч нартайгаа төгсөлтийн үйл ажиллагаагаа 2023.12.21-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Рио Тинто Монгол ХХК-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн ба 2023.10.03-наас эхлэн дараах агуулгын хүрээнд нийт 12 долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн. Үүнд:

- Эдийн засгийн сэтгүүл зүй

- Эдийн засаг

- Төрийн санхүү

- Төсөв, мөнгөний бодлого

- Бизнесийн удирдлага

- Нягтлан бодох бүртгэл

- Байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлүүдийг хамрав.

СЭЗИС 100 жилийн ойгоо угтан, нийгмийн хариуцлагын хүрээнд, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж “Сэтгүүлчдэд зориулсан эдийн засаг, санхүүгийн сургалт”-ыг зохион байгуулсан юм.

Сургалтад телевиз, сонин сэтгүүл, мэдээний сайтууд, байгууллагуудын хэвлэл мэдээллийн хэлтэс, төр болон хувийн хэвшлийн 21 байгууллагын 25 сэтгүүлч хамрагдаж, амжилттай төгсгөн, сертификатаа өнөөдөр гардлаа. Хаалтын үйл ажиллагаанд СЭЗИС, Рио Тинто Монгол ХХК, Блүүмберг Монгол телевиз (Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК), эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн удирдлага болон төлөөллүүд оролцов.

“Чадварлаг сэтгүүлч - Чанартай мэдээлэл” уриан дор зохион байгуулагдсан энэхүү сургалтыг дэмжин ажилласан Рио Тинто Монгол ХХК, сэтгүүлчдээ сургах боломжоор хангасан хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, төслийг хамтран хэрэгжүүлж байгаа СЭЗИС-ийн эрдэмтэн, багш нар, “Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр” төвийн хамт олон дэмжин ажилласан бүхэндээ, төгсөгч нартаа талархал илэрхийлье.

Олон нийтийн санхүүгийн боловсролыг хамтдаа нэмэгдүүлье.

СЭЗИС, төслийн баг