🎓 “ШИЛДЭГ ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН”-ААР СЭЗИС-ИЙН ОЮУТНУУД ШАЛГАРЛАА

#НэгТэрбумТэтгэлэгтДадлага–2026 хүний нөөцийн зорилтот төслийн хүрээнд аялал жуулчлалын салбарын байгууллагуудад 90-ээс дээш хоногийн ажлын байранд суурилсан дадлага хийсэн 350 оюутнаас 31 шилдэг дадлагажигчдыг хоёр үе шаттай шалгарууллаа. Тус шалгаруулалтад Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Аялал жуулчлалын хөтөлбөрийн дөрвөн оюутан амжилттай оролцож, шилдэг дадлагажигчаар шалгарсан байна.
🏆 Шилдэг дадлагажигч оюутнууд
Б. Одмаа – “Дэлхий Трэвел Икс” ХХК
О. Маралмаа – “Хустай жуулчны бааз”
Д. Буяндэлгэр – “Нью Жуулчин Турс” ХХК
Ү. Уүрийнгээ – “Нью Жуулчин Турс” ХХК
Шилдэгээр шалгарсан оюутнууд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ (MTO)-ны 1.5 сая төгрөгийн тэтгэлгийн эзэд болсон бол “Нью Жуулчин Турс” ХХК-д дадлага хийсэн Д. Буяндэлгэр “Шилдэгийн шилдэг дадлагажигч оюутан”-аар шалгарч, гадаадад аялах эрхээр шагнууллаа.
Шилдэг дадлагажигчид нь сургалтаар эзэмшсэн онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвараа бодит ажлын орчинд амжилттай хэрэгжүүлж, байгууллагын үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцон, дадлагын тайлангаа амжилттай хамгаалсан байна.
Энэхүү амжилт нь ажлын байранд суурилсан сургалт, үйлдвэрлэлийн дадлага болон салбарын байгууллагатай хамтын ажиллагаа нь аялал жуулчлалын мэргэжлийн боловсролын чанар, оюутны практик ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг харууллаа.
СЭЗИС-ийн Аялал жуулчлалын хөтөлбөрийн зүгээс оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, мэргэжлийн хөгжил, карьерын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Мөн оюутнуудад ажлын байранд суурилсан дадлага хийх боломж бүрдүүлэн, “Нэг тэрбум тэтгэлэгт дадлага” хөтөлбөрийг дэмжин хамтран ажилласан Хустайн байгалийн цогцолборт газар, “Нью Жуулчин” ХХК, “Монголын аялал жуулчлалын холбоо” ТББ, “Дэлхий Трэвел Икс” ХХК, “Khaan Travel”, “Lets Travel” ХХК, “Газарчин травел” ХХК, “Amicus Travel Mongolia” ХХК, “Аяллын тойрог” ХХК, “Ethnic Mongol Travel” болон нийт хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье.

