Logo
UFE
2023-12-27

СЭЗИС нь Худалдаа хөгжлийн банктай Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгууллаа

СЭЗИС нь Худалдаа хөгжлийн банктай Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгууллаа

СЭЗИС нь 2021 оноос эхлэн Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг бакалаврын сургалтандаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилээс Худалдаа хөгжлийн банктай хамтран уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр албан ёсоор гэрээ байгууллаа. 

СЭЗИС нь 2023-2024 оны хичээлийн жилд дараах хөтөлбөрүүддээ Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүнд: 

  • Бизнесийн удирдлага
  • Маркетинг
  • Нягтлан бодох бүртгэл
  • Мэдээллийн систем
  • Эрх зүй 
  • Банк

Худалдаа хөгжлийн банк нь Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад үндсэн ажилтны цалинг санал болгож байгаа бөгөөд оюутнуудыг суралцах хугацаандаа онолын мэдлэгээ ажлын байран дээр ашиглах, туршлагажих, оюутан байх хугацаандаа мэргэжлээрээ ажиллахад нь дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлье.