Logo
UFE
2024-03-15

СЭЗИС-иас санаачлан сайн дурын үзэсгэлэн “VOLUNTEER FAIR 2024”-г 3 дахь жилдээ зохион байгуулж байна

СЭЗИС-иас санаачлан сайн дурын үзэсгэлэн “VOLUNTEER FAIR 2024”-г 3 дахь жилдээ зохион байгуулж байна

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь оюутан залуусын нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор сайн дурын үзэсгэлэнг “VOLUNTEER FAIR 2024” нэртэйгээр 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн сайн дурын үзэсгэлэнд СЭЗИС-тай хамтран ажилладаг болон сайн дурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус нийт 18 байгууллага тогтвортой хөгжлийн чиглэлээр хийж буй төсөлдөө сайн дурын ажилтнаар оролцох сонирхолтой оюутан, залуусыг бүртгэн авна.

Хөтөлбөр:

Хэсэг 1: Сайн дурын ажилд оролцох оюутны бүртгэл /10:00-17:00 цаг/

Хэсэг 2: Сайн дурын төслийн танилцуулга, хэлэлцүүлэг /15:00-17:00 цаг /

Оролцогчид: Сайн дурын ажилд оролцох хүсэлтэй бүх их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид 

Хугацаа: 2024.03.18

Байршил: СЭЗИС-ийн  С байрны 4 давхарт, хурлын танхим

Үзэсгэлэнг HiPay ХХК хоёр дахь жилдээ ивээн тэтгэн, хамтран зохион байгуулж, оюутан, залуусын сайн дурын ажил хүсэл эрмэлзлэлийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлье. Сурагч, оюутан та бүхийг “VOLUNTEER FAIR 2024” үзэсгэлэнд оролцохыг урьж байна. Хэрэв та нийгэмдээ эерэг нөлөөлөл бий болгон, туршлага хуримтлуулахыг хүсвэл дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. 

Бүртгэл 

СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгааны алба