Logo
UFE
2026-09-17

🚀 “Future PM Leaders” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

🚀 “Future PM Leaders” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

🚀 “Future PM Leaders” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Санхүү, эдийн засгийн их сургууль болон PMI Mongolia Chapter хамтран оюутнуудын төслийн удирдлагын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, олон улсын мэргэжлийн сертификат эзэмших боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Future PM Leaders” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

🎯 Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнууд PMI-ийн CAPM® (Certified Associate in Project Management) олон улсын мэргэжлийн зэрэг олгох шалгалтад бэлтгэх цогц хичээлүүдийг судална.

📚 Хөтөлбөрийн хичээлүүдийг PMI Mongolia Chapter-ийн олон улсын мэргэжлийн зэрэг, сертификаттай төслийн удирдлагын мэргэжилтнүүд заах бөгөөд оюутнууд төслийн удирдлагын орчин үеийн аргачлал, хэрэгслүүдийг онол, практикт хослуулан суралцах боломжтой.

🌏 Future PM Leaders хөтөлбөрөөр дамжуулан оюутнууд олон улсын түвшний төслийн удирдлагын мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, цаашдын мэргэжлийн карьертаа үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийх боломжтой болж байна.

✨ Ирээдүйн төслийн манлайлагчид — өнөөдрөөс эхэлж байна!

 

#FuturePMLeaders 

#PMIMongoliaChapter 

#CAPM 

#ProjectManagement 

#СЭЗИС 

#ТөслийнУдирдлага 

#ИрээдүйнМанлайлагчид