“Mongolian Journal of Economic Review” сэтгүүлийн шинэ дугаар нийтлэгдлээ

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас эрхлэн гаргадаг “Mongolian Journal of Economic Review” (MJER) эрдэм шинжилгээний сэтгүүлийн Vol. 30, No. 19 (2026) шинэ дугаар нийтлэгдэж, уншигч, судлаачдын хүртээл боллоо.
Тус дугаарт эдийн засаг, санхүү, бизнес, төрийн бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиглэлээрх онолын болон хэрэглээний судалгааны үр дүнг тусгасан эрдэм шинжилгээний өгүүллүүд нийтлэгдсэн.
“Mongolian Journal of Economic Review” сэтгүүл нь судалгааны өгүүллүүдийг double-blind peer review буюу хоёр талын нууцлалтай хөндлөнгийн хянан магадалгааны зарчмаар үнэлж, судалгааны чанар, арга зүй, шинжлэх ухааны үндэслэл, үр дүнд тавигдах академик шаардлагыг ханган нийтэлдэг эрдэм шинжилгээний сэтгүүл юм.
Тус сэтгүүл нь EBSCO Discovery Service, Google Scholar, Dimensions зэрэг олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн сан, хайлтын системд индексжсэн бөгөөд судалгааны бүтээлүүдийн олон улсын хүртээмжийг нэмэгдүүлж байна. Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтад багтдаг.
Шинэ дугаарыг унших
Vol. 30, No. 19 (2026) дугаарын бүрэн эх болон судалгааны өгүүллүүдийг Mongolia Journals Online платформоос нээлттэй үзэх боломжтой.
🌐 Mongolian Journal of Economic Review
Судалгааны шинэ мэдлэг бүтээх, эрдэм шинжилгээний үр дүнг түгээн дэлгэрүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй нийтлэгч судлаачид, хөндлөнгийн шүүмжлэгчид, хамтран ажиллагч нийт эрдэмтэн, судлаачдадаа талархал илэрхийлье.
“Mongolian Journal of Economic Review” сэтгүүлийн
Редакцын зөвлөл

