СЭЗИС-ийн Багш, ажилтнууд Төрийн дээд одон медалиар шагнууллаа

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ахмад багш Г.Балж, С.Эрдэнэ, Ж.Энхболд, Профессор Ч.Наранчимэг, Ахлах багш Д.Амьбөх нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Зөвлөх багш Ш.Ганболд, Дэд профессор Б.Дэлгэрмаа нар Алтан гадас одонгоор, Хөдөлмөрийн хүндэт медалиар Олон улсын сургуулийн захирал А.Ёндон, Бакалаврын сургалтын албаны дарга Н.Мөнхжаргал, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн Эрхлэгч А.Одгэрэл, ахлах багш С.Өнөржаргал, Н.Аргилсан, Ц.Төмөрбарс, Ажилтан Т.Ариунжаргал нар тус тус энгэрээ мялаалаа.
СЭЗИС-ийн 100 жилийн ойн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр СЭЗИС-ийн удирдлагууд багш, ажилтнууддаа мэргэжлийн холбоо, хороод, яам, засгийн газрын шагналууд болон төрийн дээд одон медалиудыг гардуулан өгч, хамт олны хамт баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.
Дээд Боловсролын салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж, ажил хөдөлмөрийн амжилтаараа манлайлан, олон мянган мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж яваа эрхэм багш, ажилтнууддаа сургуулийн нийт хамт олны нэрийн өмнөөс цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.