СЭЗИС-ийн Багш нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод “Instructional skills workshop”-т хамрагдлаа.
Санхүү Эдийн Засгийн Их сургууль нь “СЭЗИС-ийн багш, ажилтны хөгжлийн бодлого, хөтөлбөр 2023-2027” бодлогын баримт бичгийг батлан багш, ажилтны сургахуйн чадамж, судалгааны чадамж, ажилтны мэргэжлийн чадамж, дижитал ба энтрепренер чадамж, хувь хүний чадамж зэрэг нийт 5 чадамжийн хүрээнд 7 хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Сургахуйн чадамжийн хүрээнд хэрэгжүүлж буй “Road to Top” хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүд болох багш солилцооны хөтөлбөр, заах арга зүйн хөтөлбөрүүдийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Ажил мэргэжлийн коллежтой хамтарсан заах арга зүйн олон улсын “Instructional skills workshop” хөтөлбөрийг 2024.11.09-ний өдрөөс 2024.11.17-ны өдрийг хүртэлх хугацаанд БНХАУ-д зохион байгуулж, СЭЗИС-ийн 12 багш амжилттай хамрагдаж сертификатаа гардан авлаа.
Instructional skills workshop нь багшийн заах арга зүйн мэргэжлийн хөгжлийн 3 шатлалт олон улсын сургалтын хөтөлбөр юм. Хөтөлбөрөөр BOPPPS заах арга зүйн арга барилыг ашиглан хичээлийн агуулга, семинарыг төлөвлөх, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр нийт 30 цагийн хичээл, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд BOPPPS заах арга зүйн арга барил нь боловсролын агуулгыг иж бүрэн, үр дүнтэй хүргэх хичээлийн төлөвлөлтийн 6 бүрэлдэхүүн хэсэгтэй арга юм.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Бугат хотын Ажил мэргэжлийн коллежийн хамт олонд, мөн хөтөлбөрийн гадаад харилцааг зохион байгуулж ажилласан Олон улсын сургуулийн хамт олонд талархал илэрхийлье!