Logo
UFE
2024-12-02

“Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментийн чиг хандлага, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хуралд СЭЗИС оролцлоо

“Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментийн чиг хандлага, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хуралд СЭЗИС оролцлоо

ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим Эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Наранхүү багшийн нэрэмжит “Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментийн чиг хандлага, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хуралд 2024.11.29-нд зохион байгуулагдлаа.

ЭШХ-д СЭЗИС, МУИС, ХААИС, ШУТИС, Глобал удирдагч их сургуулийн 30 гаруй судалгааны баг, судлаачид оролцсоноос Санхүү эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн Үйл ажиллагааны менежмент хичээлийг судалж буй оюутнуудын 9 баг оролцсон. Сүүлийн шатанд нийт 5 илтгэл шалгарснаас СЭЗИС-ийн БУТ-ийн ахлах багш Б.Баярсайхан удирдсан дараах 2 оюутны баг илтгэлээ хэлэлцүүллээ.

-Э.Амаржаргал, Т.Анун, М.Мөнгөнзаяа, Ц.Ангарцэцэг, Х.Алтжин нар “Монголын арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн эко болон хром технологийн технологийн сайн туршлагыг судлах нь”

-С.Сэргэлэн, Ц.Болорчулуу, Н.Энхбаясгалан, Ж.Мишээл нарын “Хэрэглэгчийн байгалд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, худалдан авалт хийх зан төлөвийн судалгаа”

Илтгэлээ амжилттай хэлэлцүүлж ГУРАВДУГААР байранд шалгарсан С.Сэргэлэн, Ц.Болорчулуу, Н.Энхбаясгалан, Ж.Мишээл нартаа баяр хүргэе. Багш оюутнууддаа цаашдын эрдэм, судлалын ажилд амжилт хүсье.