СЭЗИС-ийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний XVII бага хурал гурван салбар хуралдаантайгаар амжилттай зохион байгуулагдлаа

СЭЗИС-ийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний XVII бага хурал 2025.04.25-ны өдөр гурван салбар хуралдаантайгаар амжилттай зохион байгуулагдлаа.
2025 оны Эрдэм шинжилгээний XVII бага хурал нь Эдийн засаг, санхүү болон Бизнес, менежмент гэсэн үндсэн салбар, чиглэлээр явагдсанаас гадна оюутнууд энэ хоёр чиглэлд англи хэл дээр бүтээл ирүүлэх, танилцуулах тусдаа Economics and Business – English Session буюу өргөтгөсөн салбар хуралдаан болсон онцлогтой байлаа.
Эрдэм шинжилгээний бүтээл нь эдийн засаг, санхүү; бизнес, менежментийн асуудлыг судлаж, шинжилгээ, дүгнэлт, санал гаргасан Монгол болон англи хэл дээр нийт 5 их сургуулийн 62 эрдэм шинжилгээний материал ирснээс гурван салбар, чиглэл хуралдаанд нийт 24 илтгэлийг сүүлийн шатанд аман болон постероор хэлэлцүүлж, шилдэгүүдээ тодрууллаа.
Нэг. Эдийн засаг, санхүү салбар хуралдаанд
Байр | Сэдэв | Оролцогч |
1-р байр | Ая тухтай дэлгүүрүүдийн түгээлтийн цэгүүдийн оновчтой байршлыг машин сургалтын аргаар тодорхойлох нь - Cu сүлжээ дэлгүүрийн жишээн дээр | Т.Мөнхжин (Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), Э.Маргад-Эрдэнэ (Эдийн засаг хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС), Э.Тэнүүн (Эдийн засаг хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС) |
2-р байр | Машин сургалтын аргаар уур амьсгалын өөрчлөлтийн инфляцад үзүүлэх нөлөөг шинжлэх нь | Г.Номин-Эрдэнэ (Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), Т.Пүрэвням (Эдийн засаг хөтөлбөрийн 2-р курс, СЭЗИС), Ү.Номин (Эдийн засаг хөтөлбөрийн 2-р курс, СЭЗИС) |
3-р байр | Монгол улсын төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар үр ашигт байдлыг сайжруулах нь | М.Давааням (Санхүү менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС), Ү.Бадамдамдин (Санхүү менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС), Б.Насанбуян (Санхүү менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС) |
Тусгай байр | Машин сургалтын загварыг ашиглан инфляцыг таамаглах нь |
А.Намуун (Мандах ИС)
|
Хоёр. Бизнес, менежмент салбар хуралдаанд
Байр | Сэдэв | Оролцогч |
1-р байр | Хиймэл оюун ухаан нь ажилчдын бүтээмжид үзүүлэх нөлөөллийг үнэлэх судалгаа | О.Солонго (НББ хөтөлбөрийн 2-р курс, СЭЗИС), Б.Одбаяр (НББ хөтөлбөрийн 2-р курс, СЭЗИС), Г.Халиун (Санхүү менежмент хөтөлбөрийн 2-р курс, СЭЗИС) |
2-р байр | Шинэ ажилтнуудын карьерын шийдвэр гаргалтад импостор синдромын үзүүлэх нөлөөллийг тодорхойлох судалгаа | С.Лхамдолгор (Бизнес менежмент хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС) |
3-р байр | Хувийн мэдээллийг ашиглан мөнгө угаах эрсдлийн судалгаа /gen z үеийн жишээн дээр/ | Б.Номин (Эрхзүй хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), Э.Аззаяа (Санхүү менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС), Д.Мэндбаяр (Санхүү менежмент хөтөлбөрийн 2-р курс, СЭЗИС) |
Тусгай байр | Хэрэглэгчдийн байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, худалдан авалт хийх зан төлөвийн судалгаа | Н.Энхбаясгалан (Санхүү менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС), С.Сэргэлэн (Санхүү менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС), Ж.Мишээл (Санхүү менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС) |
Гурав. Economics and Business – English Session өргөтгөсөн салбар хуралдаанд
Байр | Сэдэв | Оролцогч |
1-р байр | Wage determinations: analyzing factors affecting wage in mongolia | Bozheng.Sh, Itgel.G (UFE) |
2-р байр | A Study of factors influenced by generation z in the gig economy | Undarmaa.B, Dulguun.T, Khaliunaa.N (UFE) |
3-р байр | Evaluating the efficiency of ai-based english speaking platform among mongolian students | Enkhsolongo.B (UFE) |
Тусгай байр | Opportunities, needs, and impacts of introducing an ai-based chatbot at ufe | Byambabayar.A, Enguun.B, Nyamdavaa.B (UFE) |
Оюутны Эрдэм Шинжилгээний Бага Хурлын үйл ажиллагааг дэмжин Макс Групп ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаа.
Оюутны ЭШХурлын хэлэлцүүлгийн шатны эхэнд хуралд оролцогчдод хандан Монгол улсын гавъяат багш, СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн доктор (Ph.D), профессор Д.Гэрэлмаа “AI-ийн эринд манлайлахуй: Хүний мөн чанарыг үнэлэх шинэ хандлага” хүндэтгэлийн илтгэл танилцуулсан онцлог байлаа.
СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XVII бага хуралд эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлсэн бүх оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!