Logo
UFE
2025-04-25

“JOB FAIR 2025” ажлын байрны үзэсгэлэн яармаг зохион байгуулагдлаа

“JOB FAIR 2025” ажлын байрны үзэсгэлэн яармаг зохион байгуулагдлаа

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутны хөгжлийн бодлогын хүрээнд JOB FAIR Ажлын байрны үзэсгэлэнг 2009 оноос хойш ажил олгогч байгууллага болон оюутнуудыг холбох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ хичээлийн жилийн хаврын улирлын үзэсгэлэн СЭЗИС-ийн В, С байранд 2025.04.22-ноос 2024.04.24-ий өдрийн хооронд нийт 49 ажил олгогч байгууллагатай хамтран амжилттай зохион байгуулагдлаа.  

“JOB FAIR 2025” хөтөлбөр: 

  • 2024.04.22-нд Ажлын байрны үзэсгэлэн яармаг эхний өдөр санхүүгийн салбараас бусад ажил олгогч байгууллагууд;  

  • 2025.04.23 Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” мэдлэг түгээх өдөрлөг, санхүүгийн салбарын ажил олгогч байгууллагууд; 

  • 2025.04.24-нд Юнител группийн “Хамтдаа түрүүлж алхахад бэлэн үү” өдөрлөг; 

Тус арга хэмжээнд оролцсон ажил олгогч байгууллагууд болон идвэхтэй оролцсон оюутнууд, зохион байгуулсан БСА-ны хамт олондоо баярлалаа