Logo
UFE
2025-03-07

ART ENTREPRENEURSHIP & MANAGEMENT магистрын хөтөлбөрийн анхны workshop боллоо.

ART ENTREPRENEURSHIP & MANAGEMENT магистрын хөтөлбөрийн анхны workshop боллоо.

СЭЗИС нь өнгөрсөн жилээс эхлэн урлаг, энтертайнмент салбарын уран бүтээлчид, бизнес эрхлэгчдэд зориулсан ART ENTREPRENEURSHIP & MANAGEMENT магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж эдүгээ олны танил болсон 25 уран бүтээлч, бизнес эрхлэгчид суралцаж байна.

Тус хөтөлбөрийн магистрантууд эхний workshop IMPACT NINJA хүрээнд нийгэм, олон нийт, тодорхой бүлэгт тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх бизнесийн шийдэл боловсруулах даалгаврыг амжилттай танилцууллаа.

Тухайлбал бусдыг цахим орчимд гадуурхах, нойрны дутагдал, олон нийтийн дундах стресс, үе хоорондын үйл ойлголцол буюу зөрчилдөөн гэх зэрэг сонирхолтой асуудлуудыг 300-15000 хүний түүвэртэй асуулгын судалгаа, фокус бүлгийн болон экспертүүдийн ярилцлага, баримт бичгийн шинжилгээ, ажиглалтын судалгаа зэргийг хийж гүйцэтгэх байдлаар тодорхойлжээ.

Шийдлийн хувьд зарим багууд бизнесийн байгууллагуудтай хамтран олон нийтэд чиглэсэн нийгмийн маркетингийн кампанит ажил, тоглолт зохион байгуулах, лояалти хөтөлбөр боловсруулах, зорилтот бүлэгт чиглэсэн шинэ дуу зохиох гэх мэт сонирхолтой шийдлүүдийг боловсруулсан байлаа.

Эхний workshop-н шилдэг багаар Sweetymotion хамтлагийн гишүүн Сарнай, комидиан "showman bayara" Баяржаргал, поп дуучин "Наки" Нацагдорж, ардын дуучин Алтанжаргал, комтемпорари бүжигчин Сандаг-Очир нарын ACSENT team шалгарч ninja badge-н эзэн болсон юм.

Мөн хичээлд хамгийн идэвхтэй сууж, хичээнгүй суралцаж буй реппер "tsetse" Цэцэнбилэг болон Жонон хамтлагийн морин хуурч Мөнхсайхан нарт шилдэг суугч-н сандал дурсгав.