Logo
UFE
2025-04-15

Энтрепренершип ба инновац MBA хөтөлбөрийн 1-р курсын магистрантуудын From 0 to Something workshop зохион байгуулагдлаа.

Энтрепренершип ба инновац MBA хөтөлбөрийн 1-р курсын магистрантуудын From 0 to Something workshop зохион байгуулагдлаа.

Энтрепренершип ба инновац MBA хөтөлбөрийн 1-р курсын магистрантууд III-р workshop-доо оролцож ээлжит даалгавар дээр ажилласнаа танилцууллаа.
Энэ удаагийн даалгавар нь судалгаанд суурилан өөрсдийн шинэ брэндийг бүтээх ба бүтээгдэхүүний эх загварыг хийж ирэхэд чиглэгдсэн байлаа.
Workshop-н шүүгчдийн бүрэлдэхүүнд Энтрепренершип ба инновац MBA хөтөлбөрийн 2024 оны төгсөгчид болох Г.Батзориг, Т.Ангарагжав нар хүрэлцэн ирж, өөрсдийн эхлүүлсэн шинэ бизнесийн болон энтрепренерийн замналын тухай сонирхолтой танилцуулга хийсэн юм.
Зочин шүүгчээр бизнесийн зөвлөх багш, Green insight ХХК-н хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Шинэбаяр компанийн үйл ажиллагаа болон судалгааны чиглэлд зөвлөх үйлчилгээ санал болгож буй байдлаар танилцуулав.