Олон улсад дамжин суралцах хөтөлбөрийн оюутнууд Филиппин улс дах семестрээ амжилттай дуусгалаа.

Олон улсад дамжин суралцах хөтөлбөрийн Нийгмийн инноваци мэргэжлийн оюутнууд Филиппин улсын Ассампшны их сургуульд нэг улирал суралцан, сертификатаа гардан авлаа.
Оюутнууд тус сургуульд тогтвортой хөгжлийн зорилтууд, тогтвортой хөгжил ба экологи, нийгмийн асуудлууд, нийгмийн хариуцлага, инновацийн стратеги, академик Англи хэл зэрэг хичээлүүдийг докторын зэрэгтэй багш нарын удирдлага дор судалсан болно. Түүнчлэн нийгмийн инноваци хөтөлбөрийн CAMP-ийн хүрээнд оюутнууд Филиппин улсын нийгэмд тулгамдаж буй асуудлууд дээр багаар ажиллан, шийдэл боловсруулах, энэ чиглэлийн байгууллагуудтай танилцах аялал хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Филиппин улс нь оюутнуудын дамжин суралцах эхний орон байсан бөгөөд тэд дараагийн семестрээ Тайваний Нан-Хуа их сургуульд суралцах юм.

