2026-11-24
СЭЗИС-ийн Хүлэгүүд UFE Broncos баг AUBL-д Монгол улсаа төлөөлөн оролцоно

Азийн их сургуулиудын оюутны сагсан бөмбөгийн лиг (AUBL 2026-2027) -д Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцох гэж буй СЭЗИС-ийн Хүлэгүүд UFE Broncos сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч, арын албаныханд сургуулийн удирдлагын зүгээс төрийн далбааг гардуулж 11-р сарын 27 -нд Япон улсын Токио хотод Васэда их сургуулийн шигшээ багийн эсрэг зочин багаар оролцох тоглолтонд нь амжилт хүслээ.
Тоглолтын шууд дамжуулалтыг 2026 оны 11 дүгээр сарын 27, Баасан гарагт 18:00 (Монголын цагаар) цагаас PSN сувгаар хүлээн авч үзээрэй.
3 2 1 СЭЗИС

