“CGMA Global Business Challenge UFE 2025” тэмцээний бүс нутгийн аварга шалгаруулах шатын шилдгүүд тодорлоо

СЭЗИС-ийн ОУНББСМИ “CGMA Global Business Challenge UFE 2025” кэйс тэмцээний бүс нутгийн аварга шалгаруулах шатыг Монгол Улсад амжилттай зохион байгуулж, шилдэг багуудаа тодруулжээ.
- I байр – Team The Innovators
- II байр – Team Visionaries
- III байр – Team Global Zenith
Энэ жилийн ялагч Team The Innovators (СЭЗИС-ийн ОУНББСМИ-ийн оюутнууд: П.Номин, Г.Бөртэ, О.Цэен-Ойдов, Б.Бүүвэйсайхан) баг Монгол Улсыг төлөөлөн Хятадад болох CGMA GBC 2025 – North Asia Final шатанд оролцохоор болжээ. Уг шатанд Хятад, Хонконг, Макао, Өмнөд Солонгос, Япон, Тайвань болон Монгол Улсын багууд өрсөлдөх аж.
Өнгөрсөн жилийн амжилтаас онцлох нь: Монгол Улсаас шалгарсан “Diversum” баг (СЭЗИС-ийн ОУНББСМИ-ийн оюутнууд: Б.Биндэръяа, Э.Энхлин, Э.Номинзаяа, Э.Алтжин) CGMA GBC 2024 – North Asia Final тэмцээнд Хятадын Нанчан хотод оролцож, III байр буюу “2nd Runner-Up”-н амжилт үзүүлсэн юм.