Logo
UFE
2022-05-31

Байт харваа хичээл

Байт харваа хичээл

СЭЗИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрт оюутны тэвчээр хатуужил, төвлөрөл, хурд хүч, оноч мэргэнийг сорьсон Байт харваа, ширээнй теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн төрлүүдээс сонгон судалж болдог. 

2021-2022 оны хичээлийн жилийн 2-р улиралд Байт Харвааны хичээлийг судалж байгаа оюутнууд хичээлийн гарцаа сонирхолтой хэлбэрээр үнэлүүллээ.

2022 оны 05-р сарын 21-ний өдөр 09-17:45 хүртэл СЭЗИС-ийн спорт зааланд 4 группийн 66 оюутан оролцож, цэц мэргэнээ сорьцгоолоо.

Тэмцээн нь шалгалтын өмнө сорилт болж байгаагаараа онцлогтой  ба Монголын Байт Харвааны Холбооноос Зэвт Хасар клубийн дасгалжуулагч ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Эрч клубийн дасгалжуулагч Н.Долгор, Улсын Шүүгч Ч.Баатархуяг нар тэмцээний зохион байгуулалтад туслан, хөндлөнгийн хяналт хийж оролцлоо.

Хөндлөнгийн үнэлгээгээр оюутнуудад Байт Харвааны техник элементийг эзэмшүүлсэн байдал, аюулгүй ажиллагааны дүрмийг хэрхэн баримталж байгаа байдал зэргийг хянана. Шалгалтын өмнөх тэмцээн эрэгтэй, эмэгтэй хувийн шигшээ харваа, холимог багийн төрлөөр явагдаж дүнгээ гаргав. Үүнд:

Эмэгтэй ганцаарчилсан харваанд 1-р байрыг Ж.Хаш-Эрдэнэ, 2-р байрыг Н.Анужин, 3-р байрыг Л.Анужин нар тус тус эзэллээ.

Эрэгтэйчүүдээс хувийн шигшээ харваанд 1-р байр Б.Мөнхтулга, 2-р байр Г.Ананд, 3-р байр Б.Билгүүндалай нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, цомын эзэд боллоо.

Холимог багийн аваргаар Б.Мөнхтулга, Б.Үжин нар шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон Насанжаргал, Тэмүүжин нарт Монголын Байт Харвааны Холбооноос ирж ажилласан багш нар болон шүүгчдийн саналаар 3 сар байт харваагаар хичээллэх (450000 төгрөгийн) эрхийн бичгээр шагнаж урамшууллаа. 

Эрүүл иргэдийн төлөө бид ажиллаж байна.