Logo
UFE
2026-04-21

“Professional Exchange Programs Information Session” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

“Professional Exchange Programs Information Session” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, ажилтны хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран “Professional Exchange Programs Information Session” уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд АНУ-ын Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах албаны төгсөгч болон мэргэжлийн солилцооны хөтөлбөрүүд хариуцсан ажилтан Б.Цэрэндагва оролцож, СЭЗИС-ийн багш, ажилтнуудад ахисан түвшний тэтгэлэг, судалгаа, мэргэжлийн солилцооны хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.
Олон улсын сургуулиас санаачлан, Төлөвлөлт, хүний нөөцийн албатай хамтран зохион байгуулсан тус арга хэмжээ нь багш, судлаачдын академик болон мэргэжлийн хөгжлийг дэмжих, АНУ-ын богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүдийн шалгуур, сонгон шалгаруулалтын процесс, хамрагдах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэн, сонирхсон асуудлуудад дэлгэрэнгүй хариулт, зөвлөгөө өгсөн үр дүнтэй уулзалт боллоо.
Арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт багш, ажилтнууддаа, мөн үнэтэй мэдээлэл, туршлагаа хуваалцсан Б.Цэрэндагва болон АНУ-ын Элчин Сайдын Яаманд гүн талархал илэрхийлье.