ШИНЭ ЭЛСЭГЧИЙН ТЭТГЭЛЭГ

СЭЗИС-ийн элсэлтийн босго онооны шалгуурыг бүрэн хангасан, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, ЕБС-д амжилттай суралцсан элсэгчид тэтгэлэг олгоно.
ШИНЭ ЭЛСЭГЧИЙН ТЭТГЭЛЭГ нь:
Манлайлагч элсэгч: Сурлагын өндөр амжилттай, манлайллын ур чадвартай, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх чадвартай элсэгчид нэг удаа олгодог сургалтын төлбөрийн тэтгэлэг юм.
Зорилтот бүлгийн элсэгч: Нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой нөхцөл байдалд байгаа элсэгчдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаа олгодог сургалтын төлбөрийн тэтгэлэг юм.
Bteac talent:Олон улсын диплом олгох BTEC Higher Nationals хөтөлбөрт суралцах чин эрмэлзэлтэй, авьяаслаг элсэгчдийг санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаа олгодог сургалтын төлбөрийн тэтгэлэг юм.
🌟ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН ТОХИОЛДОЛД ❓
Манлайлагч болон зорилтот бүлгийн элсэгчдэд тус бүр 3,000,000 (гурван сая) хүртэлх төгрөгийн (шалгуураас хамааран) сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
BTEC Talent тэтгэлэгт хөтөлбөр нь элсэгчдэд тус бүр 5,000,000 (таван сая) хүртэлх төгрөгийн (шалгуураас хамааран) сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг
☎️ 77771100
📱 85058035, 85058037
📧 Admission_bachelor@ufe.edu.mn
#UFE
#UFEbachelor
#UFEadmission
#UFEdigitaluniversity
#UFEentrepreneuruniversity
#UFEstudentlife

