2025-12-24
Academic collaboration session уулзалт, хэлэлцүүлэг боллоо .

СЭЗИС-ийн Ахисан Түвшний Сургуулиас санаачлан докторантуудын судалгааны ур чадварыг дэмжих, салбарын тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой “Academic collaboration session” ээлжит уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
11 дэх удаагийн уулзалт хэлэлцүүлэгт СЭЗИС-ийн Ректор, доктор Б.Мөнхбаяр хүндэт зочноор уригдан оролцож “Agentic AI Era: Боловсролын шинэ парадигм” сэдвээр илтгэн, эрдэмтэн судлаачид, докторантуудын сонирхсон асуултад хариулав.
СЭЗИС-ийн “Бизнесийн удирдлага” хөтөлбөрийн докторант С.Баярбаатар “Монгол Улсад Төв банкны цахим мөнгө /CBDC/-ийг нэвтрүүлэх боломжийн олон талт үнэлгээ” сэдэвт судалгааны ажлынхаа явц, зарим үр дүнгээс танилцуулсан юм.

