Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Ти Ди Би Секьюритис ҮЦК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС) болон Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК нь санхүүгийн зах зээлийн боловсрол, судалгаа шинжилгээ, инновацыг дэмжих чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд талууд санхүүгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, оюутан залуусын мэргэжлийн хөгжил, практик туршлагыг дэмжих, мөн судалгаа шинжилгээ, инновацад суурилсан төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.
Түүнчлэн мэргэжлийн хөтөлбөрийн оюутнуудад тэтгэлэг, судалгааны грант олгох, ажлын байранд дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих шинэ бүтээгдэхүүн, шийдлүүдийг хамтран хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Үүнээс гадна талууд судалгаа, инновац, хиймэл оюуны чиглэлд хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд олгож буй санхүүгийн дэмжлэг нь хариу төлбөргүй, эсрэг ашиг, үйлчилгээ шаардахгүй бөгөөд зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар олгогдох тэтгэлэг, дэмжлэг болохыг талууд онцоллоо. Энэхүү дэмжлэг нь боловсрол, шинжлэх ухааны хөгжилд чиглэсэн бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь их сургууль бизнесийн түншлэлийг бэхжүүлж, Монголын хөрөнгийн зах зээлд бодит үнэ цэнэ бүтээх чадвартай, мэдлэгтэй боловсон хүчнийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
#ufe_entrepreneur_university
#administrative_and_compliance_office
#ufe_partnership

