Мэдээллийн системийн менежментийн тэнхимээс нийт оюутнуудын дунд “Бүтээлийн уралдаан”-ыг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4С танхимд амжилттай зохион байгууллаа.

Бүтээлийн уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр М банк хамтран ажиллалаа.
Бүтээлийн уралдаанд 1-4-р курсийн нийт 50 оюутан 13 баг оролцож бүтээлээ танилцуулав. Уралдааны сэдэв чөлөөтэй байсан ба оюутнууд веб, мобайл аппликэйшн, хиймэл оюун ухаан, VR технологи ашиглан хөгжүүлсэн бүтээлүүдээрээ өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
🥇1-р байр - Waffle баг “Пирамид” бүтээл, /багийн гишүүд МСМТ-ийн 4-р курсын оюутан Б.Тамир, 3-р курсын оюутан Б.Энхжин, Г.Энхмэнд/
🥈2-р байр – BIT баг “Just a bit?” бүтээл, /IO институтын 2-р курсын оюутан Н.Мөнхпүрэв/
🥉3-р байр – Mongol mind баг “Mongol mind” бүтээл, /багийн гишүүд 2-р курсын оюутан А.Угтах-Эрин, Б.Цогт, Ч.Тамир/ багуудын бүтээл тус тус шалгарч ивээн тэтгэгчийн гарын бэлэг болон мөнгөн шагналаар шагнагдлаа.
Амжилттай оролцсон нийт оюутнууд болон ивээн тэтгэгч М банкны хамт олонд талархал илэрхийлье.
МСМТ-ийн зохион байгуулах комисс

