Logo
UFE
2026-03-30

Мэдээллийн системийн менежментийн тэнхимээс нийт оюутнуудын дунд “Програмчлалын олимпиад”-ыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр МСМТ-ийн компьютерийн лабораторит амжилттай зохион байгууллаа.

Мэдээллийн системийн менежментийн тэнхимээс нийт оюутнуудын дунд “Програмчлалын олимпиад”-ыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр МСМТ-ийн компьютерийн лабораторит амжилттай зохион байгууллаа.

Програмчлалын олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр М банк хамтран ажиллалаа.


Програмчлалын олимпиадад 1200 онооны (Easy ×2, Medium ×2, Hard ×2) зургаан бодлогыг урьдчилан бэлдсэн hackerrank платформ ашиглан програмчлалын хэлний дараах сонголттойгоор /C, C++, Java, Python3/ 4 цагийн хугацаанд бодож, шилдгүүдээ тодруулав.

Байр эзэлсэн оюутнууд:

🥇 1-р байр — А.Угтах-Эрин, Мэдээллийн систем, 2-р курс | 900 оноо
🥈 2-р байр — О.Баянхангай, Мэдээлийн систем /хамтарсан хөтөлбөр/, 1-р курс | 625 оноо
🥉 3-р байр — А.Бямбабаяр, Мэдээллийн систем, 3-р курс | 356.36 оноо
🥉 3-р байр — Н.Ялалт, Мэдээлийн систем /хамтарсан хөтөлбөр/, 1-р курс | 356.36 оноо

Эдгээр оюутнууд СЭЗИС-ийг төлөөлөн улсын болон үндэсний програмчлалын олимпиадад оролцох эрх авлаа.

Амжилттай оролцсон нийт оюутнууд болон ивээн тэтгэгч М банкны хамт олонд талархал илэрхийлье.

МСМТ-ийн зохион байгуулах комисс