Logo
UFE
2026-03-30

АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН СУРГАЛТ #8 ЗАРЛАГДЛАА

АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН СУРГАЛТ #8 ЗАРЛАГДЛАА

Хөтөлбөрийн зорилго

Аяллын хөтөч, тайлбарлагчийн мэргэжлийн ур чадварыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, онол–практик хосолсон сургалтаар дамжуулан чанартай үйлчилгээ үзүүлэх чадвар, хөтчийн арга техникүүдэд суралцаж, онол дадлагад хосолсон хэлбэрээр явагдана.

Хэлбэр: Танхимын, ур чадвар олгох практик хосолсон

Хэрэгжүүлэгч тэнхим: Олон улсын аялал жуулчлалын сургалт, судалгааны институт

Хугацаа: 2026.04.15-04.29 (14 хоног)

Сургалтын хүрэх үр дүн, хичээлийн агуулга

• Олон улсын аялал жуулчлалын өнөөгийн байдал, чиг хандлага (inbound, Outbound)

• Зүүн хойд Ази болон Монгол Улсын аялал жуулчлалын зах зээлийн бүтэц
• Жуулчдын зан төлөв, соёлын ялгаа
• Аяллын хөтөч-тайлбарлагч, түүний үүрэг, хариуцлага, ёсзүй
• Тайлбар бэлгэх аргазүй
• Жуулчныг угтах, үдэх
• Жуулчныг зочид буудалд байрлуулах, үдэн гаргах үеийн бэлтгэл
• Явган аяллын үед тайлбар хийх аргазүй
• Тээврийн хэрэгслээр аялах үед тайлбар хийх
• Жуулчныг халамжлах, аюулгүй байдлыг хангах
• Анхны тусламж үзүүлэх ( практик сургалт)
• Монгол орны түүх, соёлыг тайлбарлах аргазүй
• Монгол орны байгалийн онцлог, жуулчинд байгалийн онцлогийг тайлбарлах нь
• Жуулчны аюулгүй байдлыг хамгаалах, санал гомдлыг шийдвэрлэх
• Музей, сүм хийд тайлбарлах арга техник
• “Хоол ундааны менежмент, жуулчдын хүлээлт, үйлчилгээний стандарт
• Аяллын тайлан бичих
• Жуулчны аюулгүй байдлыг хамгаалах, санал гомдол шийдвэрлэх, анхан шатны тусламж үзүүлэх

Сургалтын дадлага хичээл

• Монголын Үндэсний Музей, Гандантэгчилэн хийд
• “Чингис Хаан” ОУ Нисэх Буудал, Горхи Тэрэлжийн БЦГ-т зохион байгуулагдана.

Сургалтын хүлээн зөвшөөрөгдөх байдал

• СЭЗИС-ийн блокчэйнээр баталгаажсан сертификат олгоно.
• Мэргэжлийн зэрэгтэй, туршлагатай заах аргач, хөтөч тайлбарлагч багш нар удирдан явуулна.

Сургалтын онцлог • #Онол дадлага хосолсон хөтчийн ур чадварын сургалт • #Амжилттайтөгсөгдийг ажлын байраар 100% хангана. • #Онол дадлага техник ур чадварыг олон жилийн туршлагатай багш, менежер, мэргэжилтүүд орохын зэрэгцээ музей үзвэр, нисэх буудал, жуулчны бааз, ТХГН, сургалтыг хээрийн нөхцөлд хийгдэнэ.

Сургалтын зохион байгуулалт

• Сургалт ажлын өдрүүдэд 16:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 09:00-18.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

• Нийт 14 хоног үргэлжилнэ.

• Сургалт танхимд явагдаж, цахим талбараар дэмжигдэж, ур чадвар олгох сургалт хээрийн нөхцөлд хийгдэнэ.

Суралцагчдад тавих шаардлага

• Сургалтын гэрээтэй танилцаж зөвшөөрснөөр бүртгүүлэх боломжтой болно.

Бүртгэлийн холбоос: https://docs.google.com/.../1RMKa0lvrUcE-NDj283.../preview

#аяллынхөтөч #АялалЖуулчлал
#tourguidetraining #internationaltourguide
#tourguideskill #TourismProfessionals
#CulturalInterpretation #HospitalityTraining
#guidetrainingprogram #tourismcapacitybuilding