Logo
UFE
2026-04-24

СЭЗИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлт эхэллээ

СЭЗИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлт эхэллээ

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС) 2026-2027 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтээ албан ёсоор эхлүүлж байна. Ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, олон улсын түвшний мэдлэг, ур чадвартай, ёс зүйтэй, инновац сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэх зорилгын хүрээнд энэ жилийн элсэлтийг шинэ агуулга, өргөн сонголт, уян хатан боломжид тулгуурлан зохион байгуулж байна. 

СЭЗИС нь 2031 он хүртэлх хөгжлийн стратегийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дижитал, энтрепренер их сургууль болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Дижилтал их сургууль болох  зорилгын хүрээнд сургалт, судалгаа, оюутны үйлчилгээнд хиймэл оюун ухааныг үе шаттайгаар нэвтрүүлж, AI-first загварын их сургууль болох стратегийг тодорхойлон ажиллаж байна.  

СЭЗИС нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийт 16 мэргэжлээр сургалт явуулж, Бизнесийн удирдлагын бакалавр (BBA), Шинжлэх ухааны бакалавр (BS), Эрх зүйн бакалавр (LLB), Нийгмийн ухааны бакалавр (BA) зэрэг олгодог. Элсэгчид өөрийн зорилго, сонирхол, ирээдүйн карьерын чиглэлдээ нийцүүлэн олон улсын хамтарсан, мэргэшсэн, интерактив, хос болон бусад уян хатан хэлбэрүүдээс сонгон суралцах боломжтой. Үүнд: 

  • Үндсэн хөтөлбөр  
  • Хамтарсан хөтөлбөр  
  • Интерактив хөтөлбөр 
  • Олон улсын мэргэшсэн хөтөлбөр (ACCA, CGMA)  
  • Олон улсын мэргэжлийн дипломтой BTEC хөтөлбөр  
  • Олон улсад дамжин суралцах Rotation хөтөлбөр  
  • Хос мэргэжлийн хөтөлбөр  
  • +MBA хосолон хөтөлбөр  

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн 2026-2027 оны элсэлтийн “5 онцлог” 

1.Хиймэл оюун ухаантай хосолсон мэргэжлийн хөтөлбөрүүд 

Энэ жилийн элсэлтээр СЭЗИС ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хиймэл оюун ухааны мэдлэг, хэрэглээг мэргэжлийн агуулгатай хослуулсан дараах шинэчлэгдсэн хөтөлбөрүүдээр элсэлт авч байна.  

  • Маркетинг + AI  
  • Мэдээллийн систем + AI  
  • Энтрепренершип + AI  
  • Санхүүгийн манлайлал + AI  
  • Олон улсын худалдаа + AI  

Эдгээр хөтөлбөрүүд нь бизнесийн мэдлэг, технологийн ойлголт, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, бүтээлч сэтгэлгээ, инновац хандлагыг цогцоор нь хөгжүүлэх зорилготой.  

2.Олон улсад суралцах хөтөлбөрүүд 

Монголдоо суралцаж эхлээд дэлхийн түвшинд үргэлжлүүлэн суралцах боломжийг СЭЗИС олгож байна. Оюутнууд Австрали, АНУ, Канад, Финланд, БНСУ, БНХАУ, Япон, Швейцарь зэрэг улсын түнш их сургуулиудад дараах хэлбэрээр суралцах боломжтой. 

  • Олон улсын хамтарсан хөтөлбөр  
  • Олон улсад дамжин суралцах Rotation хөтөлбөр  

Олон улсын туршлага, хэлний чадвар, соёлын мэдрэмжийг зэрэг хөгжүүлэх боломжтой.  

3.Олон улсын мэргэжлийн хөтөлбөрүүд 

СЭЗИС нь Монголдоо суралцах хугацаандаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн зэрэг, диплом эзэмших боломжийг санал болгодог. 

  • Мэргэшсэн хөтөлбөр (ACCA, CGMA)  
  • Олон улсын мэргэжлийн дипломтой BTEC хөтөлбөр    

Эдгээр хөтөлбөрөөр суралцсанаар дэлхийн 60 гаруй орны 300 гаруй их сургуульд үргэлжлүүлэн суралцах, олон улсын түвшинд карьераа хөгжүүлэх боломж бүрдэнэ.  

4.Ажилд бэлэн ур чадвар олгох сургалтын технологи 

СЭЗИС нь зөвхөн академик мэдлэг олгохоос гадна ажил олгогчдын эрэлттэй ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын орчныг бүрдүүлдэг. 

Оюутнууд суралцах хугацаандаа: 

  • Ажлын байранд суурилсан дадлагажих хөтөлбөрт цалинтай хамрагдах  
  • Бодит төсөл дээр ажиллах  
  • Startup орчинд суралцах  
  • Англи хэлээр мэргэжлийн хичээл судлах  
  • Гадаад хэлний ахисан түвшний мэдлэг эзэмших  
  • Энтрепренер, төсөл хэрэгжүүлэх, дижитал болон AI ашиглах ур чадвар эзэмших  
  • Манлайлал, харилцаа, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх боломжтой  

5.Шинэ элсэгчийн тэтгэлэгт хамрагдах 

СЭЗИС нь шинэ элсэгчдэд зориулан сургалтын төлбөрийн 5 сая төгрөг хүртэлх тэтгэлэг олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг “Шинэ элсэгчийн тэтгэлгийн журам”-аас авна уу. 

Тэтгэлгийг дараах шалгуураар олгоно: 

  • Сурлагын амжилт  
  • Элсэх хүсэл эрмэлзэл  
  • Нийгмийн дэмжлэгийн хэрэгцээ  
  • Онцгой ур чадвар, амжилт  

Дэлгэрэнгүй мэдээллийг “БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ” журмаас авна уу.  

Мэргэжил сонголтын оношилгоо, зөвлөгөө 

Шинэ элсэгчид мэргэжил сонголт, элсэлтийн шалгуур, тэтгэлэг, олон улсын хөтөлбөрийн талаар танхим болон цахимаар үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой. 

Хугацаа: 
2026/05/01 – 2026/07/03 
Пүрэв, Баасан гараг бүр 
14:00 – 17:30 

Байршил: 
СЭЗИС-ийн хичээлийн С байр, 103 тоот 

Цахим зөвлөгөө: 

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа:  

2026 оны 4 дүгээр сарын 22-ноос 2026 оны 6 дугаар сарын 28-ныг дуустал 

Цахим бүртгэл: 
admission.ufe.edu.mn  

Элсэлтийн талаарх мэдээллийг элсэлтийн цахим хуудаснаас /admission.ufe.edu.mn/ цаг алдалгүй авах боломжтой. 

СЭЗИС-ийн Элсэлтийн комисс