Logo
UFE
2026-04-29

HORECAMONGOLIA CONFERENCE & FESTIVAL-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

HORECAMONGOLIA CONFERENCE & FESTIVAL-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

HORECAMongolia Conference & Festival арга хэмжээ найм дахь жилдээ “Gastro Nomad” сэдвийн дор Misheel Expo Center-т амжилттай болж өнгөрлөө. Эвент нь хоол, ундаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд, байгууллагуудыг нэг дор цуглуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, шинэ боломжуудыг тодорхойлох өргөн цар хүрээтэй арга хэмжээ болдгоороо онцлог юм.

Тус арга хэмжээнд Санхүү Эдийн засгийн их сургуулийн Аялал жуулчлалын хөтөлбөр амжилттай оролцож, ажлын байранд суурилсан уян хатан сургалтын хөтөлбөрөө танилцууллаа. Энэхүү хөтөлбөр нь онол, практикийг хослуулсан, салбарын бодит хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд чиглэсэн гэдгээрээ оролцогчдын анхаарлыг татав.

Арга хэмжээний үеэр салбарын төлөөллүүд харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхээс гадна Монголын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарыг олон улсын түвшинд хөгжүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлгүүд өрнөлөө. Мөн шинэ залуу авьяастнуудыг өрсөлдүүлсэн ур чадварын сургалт, уралдаанууд зохион байгуулагдаж, бүтээлч санаа, зочлох үйлчилгээний шинэ хандлагуудыг нэг дор цогцлуулсан онцгой хоёр өдрийн арга хэмжээ боллоо.

Түүнчлэн HORECAMongolia Conference & Festival эвентийн зохион байгуулалтын сайн дурын багт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр суралцаж буй оюутнууд идэвхтэй оролцож, бодит ажлын орчинд эвент зохион байгуулах ур чадвар, багийн ажиллагаа, харилцааны чадамжаа хөгжүүлэх үнэт туршлага хуримтлууллаа.

Мөн хоёр өдрийн турш оюутнууд өөрсдийн сонгосон мэргэжлийн онцлог, давуу тал, ирээдүйн боломжуудыг танилцуулан идэвхтэй сурталчилгаа хийж, арга хэмжээнд оролцогчдод мэдээлэл хүргэж ажиллаа.