Logo
UFE
2026-04-30

"АЯЛЛЫН ХӨТӨЧ–ТАЙЛБАРЛАГЧИЙН УР ЧАДВАРЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА"

"АЯЛЛЫН ХӨТӨЧ–ТАЙЛБАРЛАГЧИЙН УР ЧАДВАРЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА"

Олон улсын аялал жуулчлалын сургалт, судалгааны институтээс зохион байгуулсан “Аяллын хөтөч–тайлбарлагчийн ур чадварын сургалт” 2026 оны 4 дүгээр сарын 14–29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус сургалт нь аяллын хөтөч, тайлбарлагчдын мэргэжлийн ур чадварыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилготой бөгөөд онол, практик хосолсон цогц хөтөлбөрөөр явагдсанаараа онцлог байв. Сургалтын хугацаанд оролцогчид олон улсын болон бүс нутгийн аялал жуулчлалын чиг хандлага, зах зээлийн бүтэц, жуулчдын зан төлөв, соёлын ялгаа зэрэг онолын мэдлэгийг эзэмшиж, бодит нөхцөлд ажиллах ур чадвараа практик дадлагаар бататгалаа.

Хичээлийн агуулгад:

  • Аяллын хөтчийн үүрэг, ёс зүй
  • Тайлбар хийх арга зүй, техник
  • Жуулчны аюулгүй байдлыг хангах
  • Анхны тусламж үзүүлэх чадвар зэрэг олон чухал сэдэв бүхий онол, ур чадварыг хослуулсан сургалт боллоо.

Мөн оролцогчид Монгол орны түүх, соёл, байгалийн онцлогийг жуулчдад сонирхолтой, мэргэжлийн түвшинд тайлбарлах арга барилд суралцаж, музей, сүм хийдэд тайлбар хийх ур чадварыг эзэмшив. Практик дадлага хичээлүүдийг Монголын Үндэсний музей, “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт амжилттай зохион байгуулж, оролцогчид бодит орчинд ажиллах туршлага хуримтлуулсан нь сургалтын үр өгөөжийг улам нэмэгдүүллээ. Сургалтыг мэргэжлийн зэрэгтэй, туршлагатай багш, хөтөч-тайлбарлагчид удирдан явуулж, оролцогч бүрийн хувь хүний ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн арга зүйг хэрэгжүүлсэн юм. Төгсөгчдөд блокчэйнээр баталгаажсан сертификат олгож, олон улсын жишигт нийцсэн ур чадвар эзэмшсэнийг баталгаажууллаа.

Цаашид тус сургалтыг тогтмол зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ төгсөгчдөд зориулсан ахисан түвшний сургалтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.