Мэдлэгээ шинэчилж, ирээдүйгээ ахиул — СЭЗИС-ийн богино хугацааны сургалт

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь орчин үеийн онолын мэдлэгийг салбарын бодит туршлагатай хослуулсан богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж эхэллээ.
Сургалтын онцлог:
- Туршлагатай багш, салбарын экспертүүд
- Практикт суурилсан агуулга
- Богино хугацаанд шууд хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар
- Танхим, цахим, хосолсон хэлбэр
- СЭЗИС-ийн блокчэйн сертификат
- Байгууллагад зориулсан захиалгат сургалт
- Ганцаарчилсан сургалт
Өнөөгийн бизнесийн орчин хурдтай өөрчлөгдөж, байгууллагуудын өрсөлдөх чадвар нь хүний нөөцийн мэдлэг, ур чадвараас шууд хамаарах болсон энэ үед СЭЗИС нь практикт суурилсан, олон улсын чиг хандлагатай, ажил хэрэгч сургалтуудыг санал болгож байна.
Сургалтын чиглэлүүд:
- Нягтлан бодох бүртгэл, аудит
- Татвар
- Санхүү, Банк, хөрөнгө оруулалт
- Эрсдэлийн удирдлага, комплайнс
- Компанийн засаглал
- Бизнесийн менежмент
- Манлайлал
- Маркетингийн менежмент
- Эдийн засаг
- Стратегийн удирдлага
- Эконометрик шинжилгээ
- Өгөгдлийн менежмент
- Дижитал ур чадвар
- Гадаад худалдаа
- Тогтвортой хөгжил
- Төслийн удирдлага
- Эрх зүй
- Аяллын хөтөч, тайлбарлагч
- Судалгааны арга зүй
- Сурган, заах арга зүй
- Энтрепренершип, инновац
- Гадаад хэл
- Шалгалтын бэлтгэл
Эдгээр сургалтаар дамжуулан төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагуудын хүний нөөцийн хөгжил, байгууллагын шинэчлэлийг үр дүнтэй дэмжих, төгсөгчдийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах зорилготой.
Одоогоор зарлагдсан сургалтын талаарх мэдээллийг https://training.ufe.edu.mn цахим хуудаснаас тасралтгүй авах боломжтой.
Бид сургалтын агуулга, хэлбэрийг байгууллага, хувь хүн бүрийн онцлогт нийцүүлэн хамтран хөгжүүлж, бодит үр дүнд хүрэхийг зорьдог.
📌 Сургалтын мэдээлэл болон бүртгэл: training.ufe.edu.mn
Бид мэргэжлийн тогтвортой хөгжлийг дэмжинэ

