🎓 СЭЗИС-ийн Нээлттэй хаалганы өдөрлөг 2026 оны 5-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа

📌 Өдөрлөгийн хүрээнд:
👥 Давхардсан тоогоор 400 гаруй сурагч, эцэг эхийн хамт оролцсон. Үүнээс 📊 180 сурагч мэргэжлийн оношилгоо хийлгэж, 🧠 160 сурагч мэргэжлийн оношилгоо дээр үндэслэн сэтгэл зүйн зөвлөгөө авсан байна.
Өдөрлөгийн хүрээнд СЭЗИС-ийн дараах мэдээллийг өгч үйлчилгээ үзүүллээ. Үүнд:
✨ Бакалаврын мэргэжил, хөтөлбөрийн танилцуулга
✨ Элсэлтийн мэдээ, мэдээлэл
✨ Сургалтын төлбөрийн мэдээлэл
✨ Оюутны амьдрал
✨ Мэргэжлийн оношилгоо, сэтгэл зүйн зөвлөгөө
✨ UFE Connect Zone
✨ СЭЗИС-ийн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Номын хандиваар ирсэн номыг үнэгүй олгох
✨ 12-р ангийн сурагчдад зориулсан 3x3 тэмцээний танилцуулга, бүртгэл
✨ Сугалаа зэрэг хэсгүүдээр зочлон мэдээлэл авлаа.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн нийт сурагчид, эцэг эхчүүддээ баярлалаа. 💙
Хамтран зохион байгуулсан алба, нэгжүүддээ баярлалаа
🎓 Дараагийн НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ
📅 2026 оны 6-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдана.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. ✨

