СЭЗИС-ийн Хууль зүйн сургуулийн 2 дугаар курсийн оюутан Э.Номин-Эрдэнэ тэргүүн байрыг эзэллээ

ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхим, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангахад хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2026.05.12/ Дотоод хэргийн их сургуулийн “Генерал” танхимд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд 50 гаруй илтгэл ирснээс шилдэг 8 илтгэлийг хэлэлцүүлсэн юм.
Тэргүүн байранд СЭЗИС-н Хууль зүйн сургуулийн II дамжааны суралцагч Э.Номин-Эрдэний “Монгол Улсад хууль бус ашигт малтмал олборлолтыг урьдчилан илрүүлэх боломж: хиймэл оюун ухаан болон зайнаас тандан судлалын хэрэглээ” сэдэвт илтгэл шалгарч, батламж мөнгөн шагналын эзэн боллоо. СЭЗИС-н Хууль зүйн сургуулийн II дамжааны суралцагч Э.Номин-Эрдэнэдээ баяр хүргэж, сургалт болон судалгааны ажилд нь амжилт хүсье.

