“Гранд тур-2026” улсын XXIV олимпиадын эрдэм шинжилгээний хуралд СЭЗИС-ийн аялал жуулчлалын хөтөлбөрийн оюутнууд Тэргүүн байр эзэллээ”

“Гранд тур-2026” аялал жуулчлалын улсын олимпиадын хүрээнд зохион байгуулагдсан XXIV эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн хуралд 11 их, дээд сургуулийн 20 оюутан оролцож,
🌐 “Digital Agenda and Artificial Intelligence to Redesign Tourism”
сэдвийн хүрээнд судалгааны илтгэлүүдээ хэлэлцүүллээ.
Аялал жуулчлал хөтөлбөрийн оюутан У.Үүрийнгэрээ, Б.Сайнбаяр, Б.Цэлмэгжаргал нарын "Хустайн нурууны БЦГ-ын жуулчны урсгалаас үүссэн экологийн дарамтыг бууруулахад хиймэл оюун ухаан ба дижитал технологийг ашиглах боломж" сэдэвт илтгэл тэргүүн байр эзэллээ.
🎉 Тэргүүн байр эзэлсэн оюутнууддаа халуун баяр хүргэе!
Та бүхний судалгааны ажил цаашид улам өргөжин хөгжиж, аялал жуулчлалын салбарын инновац, дижитал шилжилтэд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

